Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 12 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 12 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 264.7-327.4мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 248.2-262.9 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.6 |
0.33 |
0.004 |
0.004 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
5.68 |
1.3 |
0.8 |
0.10 |
0.001 |
0.040 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
6.08 |
1.9 |
1.0 |
0.19 |
0.006 |
0.002 |
4 |
Орхон – Шаамар |
5.28 |
1.6 |
1.3 |
0.14 |
0.014 |
0.018 |
5 |
Орхон – Сүхбаатар |
5.84 |
2.2 |
1.4 |
0.20 |
0.009 |
0.011 |
MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 12 дугаар сарын 09-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 65.52%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 12 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ |
Орж |
7.10 |
237.0 |
57.84 |
232.0 |
517.4 |
32.0 |
2.169 |
0.480 |
0.022 |
6.35 |
65.52 |
Гарч |
7.56 |
22.4 |
23.64 |
80.0 |
470.4 |
4.0 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: 2022 оны байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Бургалтай, Туул голууд цэвэр Бугант, Буурь бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 65.52 % ба цэвэршүүлээд гарч байгаа усанд стандарт дахь ЗДХ-ээс эрдэс фосфор 1.44 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 4.00 дахин, ХХХ- 9.48 тус тус давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 12-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их нь 0.012 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.045 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.075 мг/м3, хамгийн их нь 0.316 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.061 мг/м3 , хамгийн их нь 0.140 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.043 мг/м3 , хамгийн их нь 0.099 мг/м3 байлаа. РМ10 тоосонцор 12 сарын 14-нд 1.10 дахин, 19-нд 1.28 дахин, 22-нд 1.28 дахин, 23-нд 1.40 дахин, 26-нд 1.16 дахин 12 сарын 30-нд 1.08 дахин РМ2.5 тоосонцор 12 сарын 10-нд 1.12 дахин, 14-нд 1.54 дахин, 19-нд 1.76 дахин, 22-нд 1.84 дахин, 23-нд 1.98 дахин, 24-нд 1.10 дахин, 26-нд 1.66 дахин, 30-нд 2.53 дахин, 31-нд 1.30 дахин тус тус стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 63 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.030 мг/м3, хамгийн их агууламж 0.064 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их агууламж 0.077 мг/м3 байна. PM10 тоосонцорын дундаж агууламж 0.175 мг/м3 , хамгийн их нь 0.405 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.147 мг/м3 , хамгийн их нь 0.336 мг/м3 байлаа. РМ10 тоосонцор 12 сарын 1,3,12-ны өдрүүдээс бусад өдрүүдэд 1.01- 4.05 дахин, РМ2.5 тоосонцор 12 сарын 1-31-ны өдрүүдэд 1.36-6.72 дахин тус тус стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.